Хөл хориог чангаруулж, явган хүний хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ

Хатуу хөл хорионы дэглэмийг өнөөдрөөс /2021.04.14/ чангаруулж, авто зам, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ. Цагдаагийн алба хаагчид орц, гудамжны ойролцоо хяналт тавьж, өглөөний 08:00 цагаас явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Харин иргэд өглөө 06:00-08:00, үдээс хойш 16:00-18:00 цагийн хооронд гэрийнхээ ойролцоо гурваас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй салхилж болох юм. Мөн 19:00 цагаас хойш хөдөлгөөнийг хязгаарлана гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Хөл хорио тогтоосон ч халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан хөл хорионы дэглэмийг чангаруулж, явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

+ There are no comments

Add yours