ЭМЯ: 885 халдварт илэрч, хоёр хүн нас барлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 885 коронавирусийн тохиолдол шинээр илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 16,603 боллоо.

Мөн хугацаанд 371 хүн эдгэрсэн бол хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 9,887 хүн эдгэрээд байгаа бол коронавирусийн улмаас 27 хүн нас бараад байгаа юм.

+ There are no comments

Add yours