Спутник V вакцинд Энэтхэг улс зөвшөөрөл олгожээ

ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник V вакциныг хүн амын дархлаажуулалтдаа ашиглах зөвшөөрлийг Энэтхэгийн засгийн газар олгожээ.

Өчигдөр Энэтхэг улс нь батлагдсан халдварын тохиолдлын тоогоор Бразилыг гүйцэж, дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох муу үзүүлэлттэй болсон юм.
Цар тахлын хоёр дахь давалгаатай тэмцэж буй Энэтхэг улс 1.4 тэрбум хүн амынхаа дархлаажуулалтад дөнгөж 105 сая тун вакцин ашиглаад байгаа.
“Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс Спутник V вакцинд зөвшөөрөл олгосон 60 дахь улс боллоо. Тус улсад гүйцэтгэсэн гуравдугаар шатны туршилтын үр дүн сайн гарснаар зөвшөөрөл олгож байгаа юм. Спутник V вакциныг зөвшөөрсөн 60 улсын хүн ам нийлээд 3 тэрбум гаруй боллоо” гэж Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангаас мэдээлжээ.
Тус сан Спутник V вакцины 750 сая тунг үйлдвэрлүүлэх гэрээг Энэтхэгийн зургаан компанитай байгуулсан юм байна.
Энэтхэг улс одоогоор хүн амынхаа дархлаажуулалтад AstraZeneca/Oxford-ын вакцинаас гадна дотоодын  Bharat Biotech компанийн вакциныг ашиглаж байгаа.
 
Эх сурвалж: Reuters

+ There are no comments

Add yours