Өвөрхангайн зүүн болон Төв аймгийн баруун хэсгээр хүчтэй салхи, шуурга шуурч байна

Цаг уурын байгууллагаас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө болсон аюултай үзэгдлийн талаар мэдээлэл өглөө.

Цасан шуурга:

Завхан аймгийн нутгаар 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, нутгийн зүүн хэсгээр цасаар шуурсан байна.
Архангай аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 10-14 метрт хүрэв.
Төв аймгийн нутгаар 0.4-6.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 12-18 метр, зарим үед секундэд 19-21 метрт хүрчээ.
Булган аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 10-14 метр, зарим үед 20 метрт хүрсэн байна.
Сэлэнгэ аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-7.0 мм нойтон цас орж энэ үеэр салхины хурд 10-14 метр, зарим үед 16-17 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагджээ.
Цаг агаарын аюултай үзэгдэл өнөөдөр үргэлжлэн ажиглагдсаар байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Завханы зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Архангайн нутгаар, маргааш өдөр Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Маргааш өдөр Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

+ There are no comments

Add yours