Засгийн газар, УОК ард иргэддээ үнэнээ хэлээч!

“Хамгийн сүүлчийнх” гэсэн тодотголтой 15 хоногийн хатуу хөл хорио өнөөдрөөс эхэллээ. Хөл хорионы үед дархлаажуулалтыг эрчимжүүлнэ. Тавдугаар сарын 1-нд Улаанбаатарт, зургаадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн насанд хүрсэн нийт иргэдийг дархлаажуулалтын эхний тунд хамруулна. Долоодугаар сарын 1-н гэхэд Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилт тавин ажилдаа орлоо. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая! хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэддээ мэдэгдэж, уриалсан билээ.  

Хатуу хөл хорионы үед ч иргэд хоёр дахь тунгаа хийлгэнэ гэсэн ойлголттой байтал өчигдөр орой /2021.04.09/ Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох 15 хоногт дархлаажуулалтыг бүрэн зогсоох шийдвэр гаргасныг  мэдээллээ.

+ There are no comments

Add yours