С.Амарсайхан: Вакцины нөөц тасраагүй, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг дагаж байна

Дархлаажуулалтыг зогсоосонтой холбоотой Засгийн газраас мэдээлэл хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалт, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой тодруулга өглөө. 
Цаг үеийн нөхцөл байдал хүндэрч, энэ хэрээр эрсдэл бий болсон учир 15 хоног хатуу хорио тогтоосон. Гол зорилго нь:
1. Халдварыг хумих
2. Дархлаажуулалтын ач холбогдлыг бууруулахгүй байх
3. Дархлаажуулалтын дараа дэгдэлтийг дахин нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Хол хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулна гэж үзвэл энэ хэрээр хөл хөдөлгөөн өрнөнө. Эхний тунг хийлгэсэн 864 иргэн халдвар авсан. 92 мянган вакцины нөөц бий гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “4-р сарын 9, 12-нд нийт 600.000 тун вакцин ирэх байсан нь хойшилсон. Үйлдвэрлэгч орон биш тул биднээс хамаарахгүй шалтгааны улмаас вакцины нийлүүлэлт хойшиллоо. Вакцины 2 дахь тунг эхнийхээс 21-56 хоногийн дараа хийлгэсэн тохиолдолд хамгаалах чадвар буурахгүй. 1864 хүн эмчлүүлж буйгаас хүнд 50, эрчимт эмчилгээний тасагт 10 иргэн байна. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн хүн амаа нэг дэх тунгаар, тавдугаар сарын 31 гэхэд 2 дахь тунг нийслэлийн бүх хүнг хамруулна. Дархлаажуулалтын цэгийг 120-160-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хөл хорио тавигдсаны дараа дархлаажуулалтыг үргэлжлүүлнэ” гэлээ.

+ There are no comments

Add yours