Б.Жавхлан: Вакцины худалдан авалт, ирэх өдрийн цаг хугацааг нууцалмаар байгаа юм

Хатуу хөл хорио тогтоох үеэр дархлаажуулалтыг зогсоох болсонтой холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Вакцин хийлгэсэн иргэдийн бүртгэл сериал дугаартайгаа Ибаримтад бүртгэгдэж байгаа бөгөөд өглөөний байдлаар 192137 ширхэг тун вакцин нөөцөд байна.

Вакцины худалдан авалт, ирэх өдрийн цаг хугацаа минутыг нууцалмаар байгаа юм. Дэлгэрэнгүй зарлах нь эрсдэлтэй. Геополитикийн асуудлууд, улс төр эдийн засгийн асуудлууд байна. Вакцин хэзээ авах тухай асуудлыг яг таг зарлахаас татгалзаж, нууцалмаар байна. Дэлхийн олон улс вакцины төлөө өрсөлдөж байна.

Вакцины нөөц тасалдсан зэрэг ноцтой асуудал байхгүй. Нэмэх шаардлагатай, баталгаажуулах 1.6 сая тун вакциныг авах юм. Гэрээ хийж, төлбөрөө төлсөн буюу нэхэмжлэхээ хүлээж байгаа Спутник болон Pfizer вакцины тус бүр нэг сая тун байна. Эдгээр гэрээг ирэх 7 хоногт баталгаажуулахаар ажиллаж байна. 5 болон 6-р сард хүн амынхаа 60 хувийг төлөвлөгөөний дагуу дархлаажуулна. Бид холбогдох гэрээ хэлэлцээрийг шуурхай хийхийг чухалчилж байна” гэв.

1 Comment

Add yours

+ Leave a Comment