Ахлагчаа хөнөөсөн цэргүүд PUBG тоглоомд донтсон байжээ

Харуулын даргынхаа амийг хөнөөгөөд зугтсан цэргүүд Ховдын Чандмань сум, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас очиж алба хааж байсан бөгөөд нас барсан харуулын дарга мөн Ховдын залуу байжээ.

Хэрэг Баянтооройн заставын харуулын байранд гарсан байна. Хэрэг гарах үед харуулын байранд тавуулаа байсан бөгөөд нөгөө хоёр цэрэг нь Говь-Алтайнх байж. Говь-Алтайн хоёр цэргийг харуулын цэгээ эргээд ирэхэд Ховд, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас ирж алба хааж байсан цэргүүд харуулын даргынхаа амийг хөнөөгөөд зугтсан байж.

Тиймээс энэ талаарх эхний мэдээллийг Говь-Алтайн цэргүүд заставт мэдэгдэж, заставаас отрядад холбоогоор мэдэгдсэн байна. Гэмт этгээдүүд ууланд бүгсэн байж магадгүй бөгөөд аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн эрлийн ажиллагааг эхлүүлэн, бүгж байгаа гэсэн мэдээлэл ирсэн уулыг самнаж байгаа юм байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумаас очиж алба хааж байсан цэрэг pubg-д нэлээд донтсон нөхөр байсан тухай ойрын эх сурвалж өгүүлэв.

2Comments

Add yours
  1. 1
    Anonymous

    Уучил цэрэгт pubg д донтотлоо тоглох завтай байдаг гэж бодохгүй байна. Цагдаагын байгууллагаас мэдээлэл хийгээгүй бөйхад далдыг харагч юм уу

+ Leave a Comment