Т.Доржханд: Орлого нь тогтвортой, захиргааны албан хаагчдад 300 мянган төгрөгийг өгөх шаардлага байгаа юу

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг сонсож байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хөл хориогоо тогтоогоод иргэдийнхээ орлогыг хамгаалах ёстой. 300 мянган төгрөгийн дэмжлэг бодлогын хувьд зөв. Харин нийтээр нь хүүхдийн мөнгө шиг тараагаад өгөх нь зөв юм уу. Тухайлбал ажилгүй, орлогогүй байгаа бизнесийн салбарт илүү дэмжлэг байх ёстой юм уу эсвэл хямарсан ч байсан тогтвортой байдаг төрийн захиргааны албан хаагчдад заавал энэ мөнгийг өгөх шаардлага байгаа юм уу” гэж сангийн сайдад асуулт тавилаа.

+ There are no comments

Add yours