Д.Сумъяабазар: Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлана

Нийслэлийн онцгой комисс маргаашаас эхлэн 15 хоногийн турш бүх нийтийн бэлэн байдалд шилжих буюу хөл хорио тогтоох болсон Засгийн газрын шийдвэр, УОК-ын тогтоолын дагуу гаргасан захирамжаа танилцуулж байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчдаас QR код шаардахгүй бөгөөд эдгээр салбарын ажилчид ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлтоор зорчино гэлээ. Ингэхдээ автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор хязгаарлахаар болсныг хэлсэн юм. 

УОК-оос тээврийн хэрэгслийг QR-аар зорчуулах асуудлыг судлах чиглэл ирсний дагуу өмнөх хөл хорионы үеэр хэрэгжүүлж байсан QR кодыг хэрэглэх талаар судалсны үндсэн дээр Шадар сайдад танилцуулсан. Хэрэв QR кодоор зорчуулах бол бүртгэлийн асуудал тулж, хугацаа шаардах учраас тэгш, сондгойгоор явуулахаар шийдвэрлэсэн гэлээ. 

Гарагийн зохицуулалтаар

  • Тэгш тоотой өдөр тэгш дугаараар төгссөн автомашинууд
  • Сондгой тоотой өдрүүдэд сондгой тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно. 

+ There are no comments

Add yours