Нүдээ олсон шагнал…

МАН-ын 100 жилийн ойн медалиар “Таван толгой Түлш” компанийн ажилтнуудыг шагнасан байна. Гэтэл зарим улс төрч, нөхдүүд улс төржүүлэн сүржигнэсэн байх юм. Монгол Улсын шүдний өвчин болсон утаатай нүүр тулсан, ялалт байгуулсан “Таван толгой түлш” компанийн ажилтнууд МАН-ын 100 жилийн медалиар яагаад шагнуулж болдоггүй юм бэ?
Төр засгийн зүгээс дуучин, бөхчин нарт өгдөг Хөдөлмөрийн баатар, Гавъяатаа, мөнгөн урамшууллаа “Таван толгойн Түлш” компанийн ажилтнуудад өгсөн ч яадаг юм. Бүх л асуудалд улс төржүүлж ханддаг, увайгүй тэнэг байдал чинь улс орны хөгжилд чөдөр тушаа болоод байна шүү. Улаанбаатар хотын утаатай тэмцсэн залууст урам хайрласан МАН-ын дарга У.Хүрэлсүхэд баярлалаа.


“Таван толгой Түлш” компанийн ачигч Х.Майнбаяр

+ There are no comments

Add yours