Хятадууд нилээд хэдэн үеэрээ “айлын ганц” хүүхдийн амьдралдаа дасаж, өнөр өтгөн гэр бүл зохиох хүсэлгүй болжээ

1980-аад оноос хойш Хятадад “Нэг Өрх- Нэг Хүүхэд” бодлого хүн амын өсөлтийг бууруулах зорилгоор хэрэгжиж эхэлсэн билээ. Гэтэл өнөөдөр “Нэг Өрх- Нэг Хүүхэд” бодлого хэрэгжих үед төрсөн айлын ганц хүүхдүүд өөрсдөө мөн адил нэгээс илүү хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа нь төрөлтийн хувь тогтмол буурах шалтгаан болж байна. Сүүлийн жилүүдэд нэг өрх хоёр хүүхэдтэй болохыг аль болох дэмжих, нэг хүүхдийн бодлогыг цуцлах хандлагатай болсон. Гэсэн ч Хятадын зүүн хойд хэсэгт нэг үе хөгжих цэцэглэж байсан хотуудын хүн амд нь насжилт явагдаж байна.

Эндхийн иргэдээс асуухад “Өмнө нь энд хүн ам ихтэй, нягтаршилтай байсан ч одоо ихэнх нь амьдрал нь сайжраад, өөр тийшээ нүүсэн. Дандаа хөгшин хүмүүс. Одоо бол хэт өндөр настай хүмүүс, эсвэл жоохон хүүхдүүд л манай хотод амьдардаг” гэв.

Ажлын байр байхгүй байна гэдэг залуус нь хотоо орхиод явна л гэсэн үг. Төрөлт нэмэгдвэл хүн амын насжилт тэнцвэржих үү? Түүний тулд хамгийн түрүүнд хосуудыг олон хүүхэдтэй болохыг дэмжих юм. Гудамжинд яваа залуусаас боломжтой бол хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэйг нь асуухад

“Нэг эсвэл хоёр. Олныг өсгөх боломж байхгүй.”

“Нэг хүүхэд л хангалттай. Бидэнд олон хэрэггүй. Зардлыг нь дийлэхгүй.”

“Нэг хүүхэд өсгөхөд хүртэл хэцүү байхад, нэг л хүүхэддээ бүх энерги, боломжоо зарцуулах нь хамаагүй дээр санагддаг. Эсвэл бид нэгээс илүү хүүхдэд илүү анхаарал хандуулах боломжгүйдээ өөрсдийгөө буруутгадаг ч байж мэднэ” гэцгээв.

Хятадад үе солигдож, үзэл хандлагат ч мөн шилжилт, өөрчлөлт явагдаж байна. Одоогийн өндөр настнууд олуулаа өсөж торнисон болохоор ах дүү олонтой байх нь амьдралын чухал, байх л ёстой хэсэг гэж боддог байсан. Гэтэл залуусд бол өөр. Тэдэнд чухал биш болохоор, олон хүүхэдтэй болохыг хүсдэггүй.

“Дээр үед гэр бүл олуулаа байж, гэр бүлийн ажиллах хүч хэрэг болдог нийгэм байсан. Одоо Хятад улс өргөжин, хөгжиж амьдралын түвшин сайжирсан.”

Хятад даяараа төрөлтийн индекс буурсан үзүүлэлттэй байна. Хятадын төрөлтийн индекс хамгийн ихдээ жилд 29 сая байсан бол, 2019 онд 15 сая, 2020 онд 10 сая болтлоо тогтмол буурч байна.

Нилээн хэдэн үеийнхэн ах, эгч, дүүгүй амьдралдаа дасжээ. Тиймээс ч өөрсдөө өнөр өтгөн гэр бүлийн тухай мэдэхгүй, тийм гэр бүл зохиох ч хүсэлгүй болжээ.

+ There are no comments

Add yours