Засгийн газар 14 цагаас хуралдаж, хөл хорио тогтоох эсэхийг шийднэ

Засгийн газар өнөөдөр 14:00 цагаас ээлжит бусаар хуралдана. ЭМЯ-наас гаргасан хөл хорио тогтоох саналын дагуу Улсын Онцгой Комисс хөл хорио тогтоох эсэх талаар өнөөдөр хуралджээ. Хуралдаанаас гаргасан саналыг Засгийн газарт өргөн барих юм.

Хөл хорио тогтоохыг Ерөнхий сайд дэмжихгүй байгаа ч, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр хөл хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай байгаа талаар цахим хуудсандаа нийтэлсэн билээ.

+ There are no comments

Add yours