Ким Кардашиан тэрбумтан болсныг Форбес сэтгүүл зарлажээ

Америкийн реалити шоуны од Ким Кардашиан тэрбумтнуудын клубт багтах болсныг Форбес сэтгүүл өчигдөр зарлажээ.

Косметик барааны болон бэлэн хувцасны бизнесүүд, сурталчилгааны гэрээнүүд, хөрөнгө оруулалтын өгөөж нь түүний хөрөнгийн хэмжээг анх удаа $1 тэрбумд хүргэснээр Форбс сэтгүүлээс гаргасан энэ жилийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан байна.

Тодруулбал тэр манай гарагийн хамгийн баян 2,755 хүний нэг болжээ.

Энэ оны тэрбумтнуудын жагсаалтыг Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безос $177 тэрбумын хөрөнгөөр тэргүүлсэн байна. Ким Кардашяны нөхөр Кэни Уэст өнгөрсөн оны хавраас хойш $1.8 тэрбумын хөрөнгөөр уг жагсаалтад багтах болсон юм.

Тэднийг салах гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Ким Кардашяны дүү Кайли Женнер тэрбумтнуудын жагсаалтад нэг удаа багтсан ч өнгөрсөн оны тавдугаар сард хасагдаж байв.

Түүнийг хөрөнгийн хэмжээгээ зохиомлоор өсгөсөн гэж Форбс сэтгүүл үзээд хасах шийдвэр гаргажээ.

Одоо 40 настай Ким Кардашяны хувьд KKW Beauty гоо сайхны бүтээгдэхүүний компани, Skims бэлэн хувцасны компанид хувь эзэмшигч. Мөн Instagram сүлжээний 213 сая дагагч, Twitter сүлжээний 69.7 сая дагагчтай сошиал од юм.

2007 оноос түүний гэр бүлийнхний тухай реалити шоу E! Televison сувгаар цацагдах болсон нь асар их амжилт олсон байна.

Эх сурвалж: BBC

+ There are no comments

Add yours