“Гаалийн” Б.Даваажав МҮОНРТ-ийн Тамгын даргаар томилогдоно

Олон жилийн өмнө, 2006 онд “Гаалийн Баатарын хэрэг” гэж дуулиантай хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн танхимд сунжиртал хуралдаж, шүүгч нар зөвлөлдөх өрөөнд бүтэн зургаан цаг болж, сэтгүүлчид түүнээс дутахгүй хүлээснээр шөнийн 00.05 цагт ялын тогтоолыг шүүгч уншиж байв. Дуулиант хэргийн гол яллагдагч Х.Баатараас гадна Бичигтийн боомтын дарга Б.Даваажав гэх залуу байж, олны анхаарлыг татаж байсан хэрэг л дээ. Харин тэр цагаас хойш 15 жилийн дараа Батаагийн Даваажав олны анхааралд өртөж гарч ирэхдээ “хэрүүлийн бай” болсон МҮОНРТ-ийн Тамгын дарга хэмээх албанд томилогдон орж ирэв. Түүнийг уг албан тушаалд дэмжиж оруулж ирж байгаа нөхдүүд хэдийгээр хөшигний ард нуугдсан ч МАН дотор сүүлийн үед нэлээд хүчээ аван өндөлзөх болсон “хөвсгөлийнхөн” байгаа тухай жиг жуг хэдийнэ гадуур тархаад амжиж. Ямартай ч МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, нэвтрүүлэгч Д.Цоодол, түүхч Х.Өлзийбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарын гайгүй сайн дэмжлэгтэй хийгдсэн энэ томилгооны эзэн Б.Даваажавын одоогоос 15 жилийн өмнө “босгосон овоо”-г өнөөдөр уншигчиддаа нэхэн сануулахад буруудахгүй гэж үзэв.

Загасны “санах ой”-той, заавал шоудаж байж анхааралд нь оруулахгүй бол хэрийн юмыг тоохоо байсан монголчуудын хувьд 2006 оны дуулиант шүүх хурал таг мартагдсан байх. 15 жилийн тэртээ төрийн бүү хэл улс төрийнхөн бөхөлздөг ганц эрхэм байсан Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар нэг л өдөр сэжигтэн, яллагдагч болон эрүүгийн хэрэгт татагдаж, 10 сар цагдан хорих төвд батлан даалтын эрхгүйгээр хоригдож, шалгагдаж, шүүхэд хэрэг нь шилжсэн юм. Ямар ч эрх мэдэлд хязгаар байдгийн жишгээр эрх баригч намын эрхэм түшээ болсон Х.Баатарын хаан мэт даналзаж байсан бүхэн алга болж, шүүхийн танхимд харц дарж суусан нь 2006 оны есдүгээр сар байв. Гаалийн Ерөнхий газрын дарга Х.Баатарыг шүүхийн хаалга татаж, сунжирсан олон хоногоор шүүх хурал хуралдсан тэр өдрүүдэд “хаан лугаа” тахиж байсан бүхэн түүнээс цэрвэн алга болж, барааны газраас долигнож, эргэж харах зуур л алга хавсран албан тушаал, алив бүхнийг гуйж байсан “нөхдүүд” нохдын багаа өмсөн өөрсдийгөө нуусан юм. Х.Баатар нарт холбогдох хэргийн шүүх хурал 80-аад цаг сунжирч шүүх хурал завсарлаж, шүүгч нар зөвлөлдөх өрөөнд ороход “хэзээ Баатар намайг зарлах бол…” хэмээн сандарч хүлээж байсан олон хүн сая нэг амьсгаа авсан нь жинхэнэ үнэн.

Харин Х.Баатар тэднийг, тэгж айж байсан хэнийг нь ч хөлдөө чирээгүй. Тийм ч учраас тэрбээр “хэнд ч юу ч бүтээж өгөөгүй, бас авлига аваагүй” хэмээн мэдүүлсээр шүүхээр таслагдсан ч шүүхийн танхимд хэлсэн үг нь олон хүнийг дахиад нойргүй хонуулж байсан юм. Тэрбээр, “төрийн төлөө чадах чинээгээрээ хамт зүтгэж явсан ажилчидтайгаа мөн нэг найзтайгаа ингээд арвуулаа шоронгийн хаалга татна чинээ санасангvй. Энэ хэрэг бол анхнаасаа л улс төрийн зохион байгуулалттай нь тодорхой байсан юм. ГЕГ-ын дэд дарга Д.Энхбат гэж Ардчилсан намын нэг нөхөр энэ хэргийг зориуд зохион байгуулсан. Анх цагдаагийнхан хүрч ирээд баривчлаад янз бvр болоход нь “За яахав, цагдаа ингэж л байг. Прокурор нь ялгаж салгах байгаа” гэж найдсан боловч тэгсэнгүй. Яагаад Д.Энхбатын даалгаврыг биелvvлсэн байцаагч нар шоронд орж тэр хvн өөрөө ззгээр чөлөөтэй үлддэг юм бэ? Эрхэм шүүгч нар үүнд анхаарлаа хандуулаарай. Би тэр авлига гэдэг юмыг чинь аваагүй шүү. Нотлох баримт хангалттай гэж бодож байна. Гаалийн 1.6 тэрбум төгрөгөөр ямар ч хэрэггүй тоног төхөөрөмж авчихсан хүмүүсийг шүүхэд өгөхөөр “хамтын шийдвэр гаргасан байна аа” гээд хэрэгсэхгүй болгочихдог атлаа Баттємєр, Энхбат (ГЕГ-ын дэд дарга нар) бид гурвын хамтын шийдвэрээр Мягмарсvрэнд олгосон байраар үндэслэн намайг яагаад ялладаг байна вэ. Энэ бол бас л хамтын шийдвэр байсан. Намайг бүтэн арван сар хорилоо. Энэ хооронд 80 гарсан ээжтэй минь ганц удаа ч болов уулзуулсангvй. Тэгэхэд би “Би ямар хэрэг хийсэн биш дээ. Яагаад ингэж хатуурхаж байгаа юм бэ” гэж бодоод маш их гомдсон. Одоо ч гомдож байна. Гэхдээ эцсийн найдлага бас одоо ч гэсэн тасраагvй байна. Шүүх үнэн зєв шийдвэр гаргаж намайг цагаатгаж өгнө гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн.

Харин улсын яллагчаас Сэлэнгийн гаальд гаалийн байцаагч ажилтай Мягмарсvрэнгийн нэр дээр байр олгох нэрийдлээр өөрийн дүү Х.Баатарнямдаа байр олгосон. Мєн Засгийн газрын ХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишvvн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд ГЕГ-аас 40 сая төгрөгөөр байр авч өгсөн хэрэгт улсын яллагч буруутгасныг хэрэгсэхгүй болгосны учир Х.Баатарын дүүдээ өгсөн гээд байгаа байр нь ГЕГ-ын нэр дээр бүртгэлтэй байгаа тухайн байгууллагын өмч учраас төрд учруулсан хохирол нь тогтоогдсонгvй. Түүнчлэн Ө.Энхтvвшин сайдад өгсөн байрыг нь тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр хувьчилж Ө.Энхтvвшинд олгосон тул төр өөрөө өмчөө мэдэн захиран зарцуулсан байна. Бас н.Эрдэнэбилэгээс 500 мянган төгрөг нэг шил вискитэй албан хахуульд авсан гэх нь нотлох баримтын шаардлага хангасангүй. Түүнчлэн Бичигтийн боомтын дарга Б.Даваажаваас 64 сая тєгрєг хахуульд авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зvйлийн 268-ын 2-т заасан ял зэргийг хэрэгсэхгүй болгож байв.

Гаальд ажиллаж байсан есөн хүн, газрын даргын хамтаар шүүхээр таслагдсан энэ хэрэгт Бичигтийн боомтод хоёрхон цаг ажиллахдаа дөрвөн машинд гаалийн бүрдүүлэлт хийгээд улсад 4.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэж таван жил найман сараар таслагдах шахсан Д.Даваацэрэнгээс бусад нь бүгд яллагдаж хорих ялаар шийтгэгдсэн. Мєн тус боомтын ахлах байцаагч М.Наран 18 нас хvрээгvй гурван хүүхэдтэй, Б.Мандахнар хоёр хүүхэдтэй, М.Єлзийсайхан жирэмсэн гэдэг шалтгаанаар Өршөөлийн хуульд хамрагдаж ял шийтгэлгvй суллагдаж байсан бол Бичигтийн боомтын дарга Б.Даваажав нь Х.Баатартай нийлэн улсын хилээр онц их хэмжээний тємєр хууль бусаар гаргах ажлыг зохион байгуулсан, иргэд аж ахуйн нэгжээс татвар нэрийн дор хураан авсан 81 сая төгрөгийг улсын санд тушаагаагvй, Батхуяг, Отгон нарын 18 машин төмрийг татваргүйгээр хил гаргаж өгнө гэж 20 мянган ам.доллар хахуульд авсан. Түүнээсээ өөрөө 14 саяыг нь хахуульд өгсөн зэрэг гэмт хэргийг үйлдсэн болохыг нь шүүхээс тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ялаар шийтгэж байв. Б.Даваажав, “Би хууль бус шийдвэр биелүүлсэндээ яллагдаж байгаа бол хууль бус шийдвэр өгсөн ГЕГ-ын дэд дарга Д.Энхбаттайгаа хамт хоригдмоор байна” гэснээр шүүх хурал завсарлаж байв. Энэ хэргийн шүүх хурлыг Сvхбаатар дvvргийн ерөнхий шүүгч Н.Сvхбаатар даргалж, шүүгч Ц.Нямсvрэн, Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүн шүүн тасалж байв…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

3Comments

Add yours
  1. 2
    Anonymous

    Ёстой шилийн сайн эрийн хугархай гэж ярьдаг даа. Баатар нарын хахуулын хэргийг үүрч гарсан залуу. Хаа очиж харин үг нь шулуун, нүүр, нүдэн дээр нь алдаа дутагдлыг нь хэлчихдэг зантай. Амбийц ихтэй, архидалт ихтэй радио, телевизийнхэн хэр удаан тогтоох юм байгаан.

  2. 3
    Anonymous

    Хуучин захирлуудын хулгайг гаргаж тавьж чадах шулуун шудрага хүн битгии сандар гэрлээ нинж нараа хуц ухна шиг хэдэн нөхдөөс салж мүонртв г сэргээх хөгжүүлэх цаг нь ирсээн

+ Leave a Comment