Дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчид 24 цагт хэдэн тэрбумын орлого олдог вэ?

  1. Лионел Месси, Барселона

Нийт орлого: $126 сая Нэг өдрийн орлого: 983 тэрбум, 835 сая, 616 мянган төгрөг

Цалин: $92 сая | Сурталчилгааны орлого: $34 сая

ABC: The Leo Messi Foundation hid tens of millions of euros - AS.com

Барселона клуб 2005 онд Мессиг өөртөө нэгтгэхээс өмнө 64 цом хүртэхийн тулд 105 жилийг зарцуулж байсан билээ. Тэгвэл дэлхийн шилдгийн шилдэг хөлбөмбөгч Барса клубд нэгдэж тэд, 16 жилд 34 цомыг хүртсэн билээ.

2. Криштиану Роналду, Ювентус

Нийт орлого: $117 сая Нэг өдрийн орлого: 913 тэрбум, 561 сая, 643 мянган төгрөг

Цалин: $70 сая Сурталчилгааны орлого: $47 сая

Cristiano Ronaldo Birthday: Fans Flock Social Media With Wishes As Juventus  Star Turns 36 | Football News

Роналду бол дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгч, түүн шиг сошиал медиа дээр 457 сая хүнийг дагуулдаг хүн энэ гаригт байхгүй. Nike-тай насан туршийн гэрээ үзэглэсэн, Herbalife, Clear шампуньтай сурталчилгааны гэрээтэй тэрээр 47 сая доллар буюу хамгийн их мөнгийг сурталчилгаагаар олдог тамирчин юм.

3. Нэймар Жуниор, ПСЖ

Нийт орлого: $96 сая Нэг өдрийн орлого: 749 тэрбум, 589 сая, 41 мянган төгрөг

Цалин: $78сая Сурталчилгааны орлого: $18 сая

Change in the lifestyle of Neymar: "He trains more and it goes out less"

28 настай, Бразил довтлогч 2017 онд Барселона клубээс ПСЖ-д ирэхдээ хөлбөмбөгийн наймааны тэнгэрийн үнийг тогтоосон. Нэймарын сарын $70 саяын цалин, ПСЖ-д ирсэн $263 саяын ханш нь рекорд тогтоож, ПСЖ зөвхөн түүнийг л багтаа авч үлдээх гэж $600 сая долларыг зарцуулаад байна. Нэймартаа ПСЖ анх удаа Аваргуудын лигт финалдаж, Байерн Мюнхенд хожигдсон билээ.

4. Килиан Мбаппе, ПСЖ

Нийт орлого: $42 сая Нэг өдрийн орлого: 327 тэрбум, 945 сая, хоёр зуун мянган төгрөг

Цалин: $28 сая Сурталчилгааны орлого: $14 сая

Ливерпуль» и «Реал» постоянно общаются с окружением Мбаппе | ReadFootball

Францын Лиг 1т хоёр жил дараалан хамгийн олон гоол оруулсан тамирчин бол 21 настай Килиан Мбаппе. Нэймарын дараа бас л хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн өндөр үнээр Монака клубээс ПСЖ-д нэгдсэн билээ.

5. Мохамед Саллах, Ливерпүүл

Нийт орлого: $37 сая Нэг өдрийн орлого: 288 тэрбум, 904 сая, нэг зуун мянган төгрөг

Цалин: $24 сая Сурталчилгааны орлого: $13 сая

Mohamed Salah Break 'Really Important' for Liverpool, Says Jurgen Klopp |  Bleacher Report | Latest News, Videos and Highlights

Өнгөрсөн гурван улиралд, улирал бүр 20+ гоол оруулсан Египет довтлогч Ливерпүүл клуб 30 жилийн дараа анх удаа Прьемер Лигийн цом өргөхөд том гавьяа байгуулсан. 28 настай, Мо Саллах урт хугацааны гэрээтэй Vodafone компанитай хамтран, төрөлх нутаг Египет дэх дүрвэгсдийг дижитал сургалтын хэрэгслээр хангах НҮБ-ийн хөтөлбөрийн элч төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Эх сурвалж: Forbes

+ There are no comments

Add yours