Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Тэрбээр энэ үеэр “Тус газар дээр орон сууц барихгүй. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай барих тал дээр анхаарна. Иргэд мөн саналаа өгөх хэрэгтэй” хэмээжээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Барилга барихаар ухсан тус газрыг барилгатай нь хамт 1994 онд өмч хувьчлалаар авсан юм билээ. Хэвлэх үйлдвэр ажиллаж байгаад 2016 онд барилгаа буулган, шинээр барилга барих зөвшөөрөл авсан. Ийн үл хөдлөх хөрөнгөө буулган, газар шорооны ажил эхлэх гэтэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа” хэмээв.

+ There are no comments

Add yours