Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл энэ сарын 10-наас зогсоно


Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл энэ сарын 10-наас зогсохоор болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Монгол Улсын ᠎Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.

Үүнтэй холбогдуулан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээхийг мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдахтай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн тоог энэ оны 06 дугаар сарын 05-ны өдөр УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газраас эцэслэн гаргана.

+ There are no comments

Add yours