Тусгаарлах байр ба батлагдсан тохиолдлын бодит байдал

За, яг өчигдөр энэ бодит байдалтай нүүр тулсан даа… Дөрвөн хүүхэдтэй гэр бүлд ээж аав, хоёр хүүхэд нь халдвар авсан байхад нөгөө хоёр хүүхэд нь ой ч хүрээгүй нялх нялзрай, харгалзах хүнгүй орхиж боломгүй үнэхээр хүнд байдал үүссэн… Эцэг эхчүүд бид өөрсдөө анхаарал болгоомжтой байж гэр бүлдээ, тэр тусмаа үр хүүхдүүддээ халдвар тараахгүй байх нь хамгийн том хариуцлага юм…

Ингээд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, басхүү алдарт ээжийн бичсэн постыг дахин хүргэе. Би дөрвөөс дээш хүүхэдтэй, ам бүл олуулаа айл коронагоор өвдөж байгаатай нүүр тулан ажиллаж байгаа алдарт ээж байна аа. Үнэхээр хэцүү, бүүр аймшигтай байна. Энхийн цагийн дайн ч юм уу. Та нарт тулж ирээгүй болохоор юуг ч ойлгохгүй байна. Би болдог процeссыг та нарт хэльe. “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол бүхий иргэнийг гэрээс нь эмнэлэг рүү цагаан хувцастай хүмүүс аваад явна, мөн голомтын халдваргүйжүүлэлт хийнэ.

Эрсдэлээ тооцож тусгаарлах байраа бэлд! | News.MN

Гэрт үлдсэн хүүхэд, гэр бүлийн гишүүд бөөн айдас, түгшүүртэй үлдэнэ. Удахгүй бас цагаан хувцастай хүмүүс ирээд “Ойрын хавьтал” хэмээн гэр бүлийн бүх гишүүдийг тусгаарлах байр руу авч явна. Тусгаарлах байр халдвартай иргэдийг аль болох тохитой байлгахыг хичээдэг ч тусгай үүргийн нислэгээр төлбөрөө төлөөд тусгаарлагдаж байгаа хүмүүс шиг тийм ч тохилог биш.

Тусгаарлах байранд гэр бүлийн гишүүдээс ээлж дараалан эерэг тохиолдол нь батлагдана. Ээж, аав нь өвдөөд эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүд том ах эгчтэйгээ тусгаарлах байранд очдог. Тэр байранд нь тусгаарлаад ажиглаж байтал ах эгч нь халдвартай нь батлагдаад мөн л эмнэлэг рүү явах хэрэгтэй болно. Дүү нар нь ах, эгчийгээ явуулахгүй гээд зуурч уйлаад л яг эмгэнэлт кино шиг юм болдог. 18 настай эгч нь хоёр настай дүүгээ 13 настай дүүдээ даатгаж орхихгүй гээд тэврээд уйлчихна. Эгчийгээ уйлахаар бүгд уйлна. Эгчийг нь гуйна, аргадна. “Чи өвдсөн дүүгээ тэр халдвартай эмнэлэг рүү авч явж болохгүй” гээд л…

АЧТАН” ЭМНЭЛГИЙН ЭМЧ, АЖИЛТАН, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ ТУСГААРЛАХ БАЙР УРУУ НҮҮЛГЭН  ШИЛЖҮҮЛЛЭЭ

Тэгээд эмнэлэгт байгаа аав ээжтэй нь холбогдоно. Аав ээж нь өөрсдийн ах дүү, найз нөхдөөсөө гуйж, тусгаарлах байранд бага насны хүүхдүүдийг нь авч ороод харах хүн хайна. Мэдээж халдвартай иргэний хүүхдүүд ойрын хавьталд тооцогддог болохоор тэдэнд хэн ч туслахгүй, арга буюу 70 настай эмээ, өвөө нь зөвшөөрнө. Өндөр настай ээж аавыгаа халдвар авчихвий гээд хөөрхий эх эцэг ямар сонголт хийхээ ч мэдэхээ байна.

Манай улсад дөрөв хүртэлх насны 13 хүүхэд коронавирусийн халдвар авсан

Сүүлдээ гарын үсэг зурж, зөвшөөрөл аваад эмнэлэгт байгаа ээж нь огт халдваргүй бага насны хүүхдээ хажуудаа авдаг. Өвдөөгүй байсан хүүхэд батлагдсан тохиолдол ээжтэйгээ хамт байрлаад халдвар авдаг. Тэр үeд ээж өөрийгөө буруутгаад ч нэмэргүй. “Би яах гэж тэр цайллага, нийллэгт оролцсон юм бэ. Би хэдхэн сар тэвчихгүй, юунд олны арга хэмжээнд орсон юм бэ” гээд ч ухаарал хожимдсон байдаг. Би энэ бүгдийг хараад дотроо уйлдаг, бяцхан хүүхдүүдийг өрөвддөг. Очоод тэвэрч аргадмаар байдаг. Гэвч ойрын хавьтагч хүнд хэн ч ойртож болохгүй. Энэ бол халдварт өвчний дүрэм. Гадуур халдвар маш идэвхтэй тархаж байна. Энэ эрчтэй тархалттай зэрэгцээд вакцинжуулалт эрчимтэй явна. Та нар минь тэвчээч. Би өдөр бүр утасны цаанаас яг энэ эмгэнэлт явдлыг зохицуулаад таван сар болж байна. Олон хүүхэдтэй айл хэцүү шүү, үнэхээр.

Эх сурвалж: Р.Мөнгөнцэцэг

+ There are no comments

Add yours