Т.Мөнхсайхан МАН-ын даргын Эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилогджээ

Эрүүл мэндийн сайдаар хагас жил хүрэхгүй хугацаанд ажилласан Т.Мөнхсайхан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилогджээ.

Тэрбээр сайдын ажлаасаа бууснаасаа хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажиллаж байгаа. Түүний хувьд энэ төрлийн хагалгааг 10 гаруй жил хийж байгаа аж.

Зургаан сар эрүүл мэндийн салбарыг удирдаж, Covid-19-ийн халдвартай тэмцсэн Т.Мөнхсайхан өдгөө Эрүүл мэндийн яамыг цар тахлын эмчилгээний заавар, тактикаа өөрчлөх хэрэгтэйг зөвлөсөн. Ингэхдээ иргэдийг PCR шинжилгээнд хамруулах бус халдвар тараах эрсдэлтэй бүлгүүдээс тогтмол шинжилгээ авч, хянах нь чухал гэдгийг онцолжээ.

+ There are no comments

Add yours