Герман, Итали, Франц улсууд АстраЗенека вакциныг түр хориглов

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Герман, Итали, Франц улсууд АстраЗенека вакцинаар иргэдээ дархлаажуулах ажлыг түр хориглох шийдвэр гаргасан талаар мэдээллээ. АстраЗенека вакцин хийлгэсэн хэд хэдэн улсын иргэдэд сөрөг урвал илэрсэнтэй холбоотойгоор вакцины хэрэглээг түр хугацаанд зогсоож байгаагаа Европийн холбооны улсууд мэдэгдсээр байгаа билээ.

Дани, Норвеги улсууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн АстраЗенека вакциныг цус бүлэгнүүлж, бөөгнөрөл үүсгэж байна гэх шалтгаанаар хэрэглэхээ түр зогсоосон билээ. Үүний дараагаар Болгар, Ирланд, ШинэЗеланд улсууд мөн хоригложээ. Испани улс мөн 15 хоногийн хугацаатайгаар вакцины хэрэглээг түр зогсоож байгаагаа мэдэгджээ.

ДЭМБ-аас одоогоор сөрөг нөлөө, аюулыг судалж тогтоосон зүйл байхгүй байгааг сануулж, иргэдийг айж сандрах шаардлагүй гэж зөвлөсөн байна.

+ There are no comments

Add yours