БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны 13 дахь сарын цалин, нутаг буцах замын зардлын даатгалын буцаан авах боломжтой

Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэд ажилласан хугацааны 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардлын даатгалд тус тус хамрагддаг.

Эдгээр даатгалаас буцаан олголт нэхэмжлээгүй нэр бүхий иргэд дараах материалыг бүрдүүлэн доорх хаягаар холбогдож мэдээлэл авахыг хүсье.

Бүрдүүлэх материал:

Гадаад паспорт, иргэний үнэмлэхийн эх хувь.
Нэхэмжлэгчийн нэр дээрх харилцах дансны тодорхойлолт.
Жич: Нэхэмжлэл гаргаж буй иргэн өөрийн биеэр хүсэлт гаргах ба ар гэрийнхэн нь /эхнэр, нөхөр, эцэг эх, ах дүү г.м/ төлөөлөхгүй болохыг анхааруулж байна. Мөн гадаад иргэний үнэмлэхний дугаарын эхний 6 орон нь өөрийн төрсөн он, сар, өдрийг илэрхийлсэн болно.

БНСУ-ын АҮХНХЭГ-ын И ПИ ЭС Төвийн хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор хотхон 1-р байр, Жигүүр гранд оффис 7 давхар 701 тоот

Холбоо барих утасны дугаар: 11-310949, 7000-0949

Тухайн хугацаанд таны мэдээлэл шинэчлэгдсэн бол дараах хаяг, утасны дугаарт холбогдоно уу.

ХХҮЕГ-ын хаяг: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 2 давхар 207 тоот

Холбоо барих утас: 7712-1285

Эх сурвалж: ХХҮЕГ-ын гадаадад ажиллах хүч гаргах хэлтэс

+ There are no comments

Add yours