“Пентхаус II” цуврал рейтингээрээ тэргүүлж байна

SBS- телевизийн уран бүтээл “Пентхаус II” цуврал кино баасан гаригийн орой бүр үзэгчидийг байлдан агуулж байгаа билээ.

Nielsen Korea-гийн мэдээлснээр 2021 оны 3 сарын 12-ны өдөр гарсан 2анги нь Солонгос улсын хэмжээнд дунджаар 19.4 хувь, 23.5 хувийн тус тус үнэлгээ авч хит киноны чартуудыг тэргүүлжээ.

“Пентхаус” хоёрдугаар улирал нь баасан гаригийн орой өмнөх нэгдүгээр бүлгийн амжилтаа бататган хамгаалсан юм.

Дашрамд дурьдахад “Пентхаус II” цувралын үзэгчдийн 11.0 хувийг 20-оос 49 насныхан эзэлж байгаа ажээ.

Мөн JTBC телевизийн “Evil Evond” кино харьцангуй тогтвортой хэвээр байгаа бөгөөд шөнийн турш улсын хэмжээнд дунджаар 4.2 хувьтай байна.

+ There are no comments

Add yours