Шар усны үерээс болгоомжил!!!

Энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25хувь цастай, цасны дундаж зузаан 6 см, цасан дахь усны нөөц 1.62 шоо.км байна. Жишээлбэл Увс нуур, Тэс гол, Үенч, Бодонч, Шишхэд, Идэр голын сав газруудын 50-70 хувь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.2 шоо.км бол Хар нуур, Ховд гол, Завхан, Улз, Ховсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 15-20 хувь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.15 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаа тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм цасны усаар дамжин ус бохирдуулах, өвчин тараах аюултай. Иймд холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг ЦУОШГ-аас зөвлөв.

+ There are no comments

Add yours