Ухаанаа алдсан Ерөнхий сайдаа унтуулж амраагаач ээ

Eрөнхий сайдаа унтуулаачээ. Нойр дутуу, албан тушаалаа алдахгүй гэсэн амбициа дарж чадахгүй явсаар өөрийгөө шатааж дууслаа!!!
Нөгөө олон зөвлөх, сэтгүүлчид нь анхаараачээ. Амундраа, Ганзориг, Болортуяа, Золжаргалаа!!! Та нар наад хүнийхэн солиорлыг дарж, шийдвэрийг шигших ёстой хүмүүс биш билүү. Гэтэл далайсан сэлмийг нь дагаж ханарсаар наад сайд чинь өөрийгөө шатаагаад дууслаа!!!
Сар болгон сая төгрөгийн халамжинд 1000 залууг хамруулж, хотоо тойрсон хуаранд хаших санаа чинь зүгээр л солиорол!!!!
Жэнкогийн санаачилсан сая төгрөгийг давах гэж хийж байгаа сөрөг намын галзуу улс төр гэдгийг хүмүүс ойлгоод байхад зогсоож чадахгүй Зөвлөхүүд нэртэй та нар зүгээр өрөвдөлтэй тахианууд боллоо шүү дээ!!!!!
Сая төгрөгийн бүртгэлд мянга биш 10.000 хүн очно… үнэгүйд нугасгүй монголчуудын хэд нь корона тусч, хэд нь дарагдаж үхэж, хэд нь хамаатнаа чихэх бол!!!!
Сайдын санаачилсан хуаранд вакум сургалтад хамрагдах ид насны идэр залуучууд идэж, ууж ид насны нийлүүлэгт орохоос өөр ажилгүй хоригдоод Сая төгрөгийн халамж урамшуулал авна.
9 сарын дараа сая төгрөгггүй баахан эцэггүй хүүхэд тээсэн хүүхнүүд, гэр бүлээ араар тавьж баригдсан эрчүүд бий болохыг дүүрч гэхэд улс төр ярьж,
УХААНАА алдсан сайдаа унтуулж амрааж байгаачээ!!!!
Хүмүүсээ сая төгрөгийн сургалт бол халамж биш хор шүү.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours