“Nongfu Spring” компанийн үүсгэн байгуулагч Zhong Shanshan Хятадын хамгийн баян хүнээр тодроод байна

“Nongfu Spring” компанийн үүсгэн байгуулагч Zhong Shanshan Хятадын хамгийн баян хүнээр тодроод байна. Блүүмбергээс гаргасан тэрбумтнуудын индексийн дагуу 66 настай Zhong Shanshan 68.5 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд арваннэгдүгээр сард “Alibaba”-гийн Жэк Ма, “Tencent”-ийн MaHuaTeng нарыг гүйцэж Хятадын тэргүүн баян болсон бол арванхоёрдугаар сарын сүүлд Азийн хамгийн баян эрхэм болох “Reliance Industries”-ийн Mukesh Ambani гүйцэж Азийн хамгийн баян эрхэм болж дэлхийн 11 дэх тэрбумтанаар тодорчээ. Хятадын хамгийн баян хүнийг мэдээлэл технологийн салбараас төрнө гэж олон хүн таамаглаж байсан юм. Түүний оргилд хүрсэн замнал нь тийм ч дардан биш. Бизнес нь хэд хэдэн удаа уналтад орж байсан хэдий ч “Nongfu Spring”-ийн савласан усны зах зээл дэх эзлэх хувь тогтвортой өссөөр, 2018 онд 28.3 хувьд хүрч, хамгийн алдартай брэнд болжээ. Тус компани 2019 онд 3.5 тэрбум ам.долларын орлого олсон бол 2020 оны сүүлчээр Хонконгийн хөрөнгийн бирж дээр анхныхаа дебютээ хийж, IPO-ийн анхны үнээсээ 85 хувиар өсч 39.80 хонконг доллар болжээ.

+ There are no comments

Add yours