ФОТО: Говийн хязгаарт амь дүйн тэмцэж, амьдрах 20 мянган Монгол …

#ЦагаанхадныбараанАмьдрал

Говийн хязгаарт амь дүйн тэмцэж, амьдрах 20 мянган Монгол …

Хилийн зүг сунайтал эгнэсэн машинуудын тоо өдөр өдөрт өөр. Учир нь хятадын талаас хэрхэн аашилж, хэдэн машин хилээр орохыг зөвшөөрөхөөс шалтгаална гэж байгаа.

НАБТ-н дугаарлалтын өмнүүр орсон 1000 юанийн урамшуулал…

15 мянган жолооч 120-240 тонны хүнд даацын машинаар 145 компанийн нэр дээр 24 цаг ажиллаж, Тавантолгойгоос нүүрс тээвэрлэн дэндүү уужим говийн дундуур дээлийн эмжээр шиг тавьсан нарийхан зам дээр хонон өнжин дугаарлаж, хорвоогийн шар нарыг өнгөрөөж байна.

Нүүрсэн түйрэн тэнгэр, газар нийлүүлэн эргэж, нунтаг шороон дундуур алхвал шилбэ хавиар татан хувцаст шингэх бөгөөд аймшигтай хар тоосонцор үүсч, нүд нээх аргагүй нарийн тоос манаран босох ч Цагаанхаданд амьдардаг хүмүүс тоож байгаа юм даанч байхгүй.
Төрд орхигдсон төө зузаан нүүрс тэнгэрт үүл босгож манарсан энэхүү Цагаанхад нэртэй сууринд жилийн дөрвөн улиралд 24 цаг ажиллаж байгаа
Цагаанхадны жолооч нарын амьдралыг төр тоодоггүй, зүгээр л мартчихсан
Аргагүй нэг өөрсдөө ирэхээр баахан амлалт өгч, шаналсан шантарсан жолооч нарыг амыг нь цангатал асуудлыг нь яриулж аваад буцна.
Машинаар гэрээ хийж, тавиухан амрах завгүй зүтгэж байгаа жолооч нарын дийлэнх нь  өнгөрсөн есөн сараас хойш гэртээ хариагүй ажиллаж байгаа хүмүүс гэнэ.
Монголын Гашуунсухайт, хятадын Ганц модны боомтын дунд орших Монгол Улсын гаалийн хяналтын бүсийг Цагаан хад гэж нэрлэж, одоогоос 13 жилийн тэртээ 2008 онд байгуулж байж

Монгол Улсын гаалийн хяналтын бүсийг Цагаан хад гэж нэрлэж, одоогоос 13 жилийн тэртээ 2008 онд байгуулж байж

Азаар хүний амь эндээгүй ч энэхүү ослын шалтгаан нь өнөө л нарийхан замын нэг талыг эзэлж дуугарласан том машинуудын буруугаас үүдэлтэй байв.

+ There are no comments

Add yours