Селена Гомез хөгжмийн ертөнцөөс зодог тайлна

Селена Гомез дуучин, уран бүтээлчийн карьертаа цэг тавих тухай бодож яваагаа Vogue сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт ярьжээ.

Селена Гомез: “Хүмүүс чиний хөгжмийг үнэнээсээ үнэлэхгүй байхад үргэлжлүүлж дуу хийх хэцүү. Надад би яагаад үүнийг хийгээд байгаа билээ, ямар утга учиртай билээ гэж бодогдох үе хааяа олон гардаг. “Lose you to love me” миний зохиосон хамгийн сайн дуу шиг надад санагдаж байхад өөр бусад хүмүүсд тийм ч хангалттай санагддаггүй. Мэдээж миний дуунд дуртай хүмүүс олон байдагт би маш их талархдаг. Тийм ч учраас дуу хөгжим хийдэг л дээ. Гэхдээ дараагийн удаа би цомог гаргавал тэр цомог тэс өөр байх болно. Хөгжмийн ертөнцөөс зодог тайлахынхаа өмнө сүүлийн ганц удаа оролдоод, хичээгээд үзье гэж бодогдож байна” гэв.

+ There are no comments

Add yours