Rosé-гийн анхны цомог 400.000 хувь борлогджээ

K-pop охидын хамтлаг BLACKPINK-ийн гишүүн Rosé-ийн удахгүй гаргах бие даасан цомог урьдчилсан захиалгаар дэлхий даяар 400.000 ширхэг борлогдлоо гэж YG агентлаг мэдэгдлээ.

Урьдчилсан захиалга эхлээд ердөө дөрөвхөн хоногийн дотор 400.000 ширхэг зарагджээ.

Мөн энэ тоо нь К-поп соло эмэгтэй дуучны хувьд дээд амжилт гэж түүний агентлаг мэдэгджээ.

Blackpink хамтлагийн гоцлол дуучин гэгддэг Rosé баасан гаригт буюу гуравдугаар сарын 12-нд анхны цомгоо цацах гэж байгаа юм.

Энэ цомог нь дуучны нэрний эхний үсэг болох ‘R’ -үсгээр нэрлэгдсэн бөгөөд бие даасан уран бүтээл эхэлж байгааг тэмдэглэжээ. Энэ цомогт нь “On the Ground’, ‘Gone’ дуунууд багтжээ.

Blackpink хамтлагийн нэгдүгээр сарын сүүлээр болсон онлайн тоглолтонд Rosé ‘Gone’ дуугаа анх удаа фэнүүддээ зориулж дуулсан юм.

Youtube дээр байршуулсан ‘Gone’ teaser-ийг аль хэдийн 47 сая гаруй удаа үзжээ. Blackpink хамтлагийн гишүүн Женни 2018 онд хамтлагаасаа анх удаа бие даасан уран бүтээл болох ‘Solo’ дуугаа цацаж байсан юм. Мөн тус хамтлагийн гишүүн Лиза удахгүй ганцаарчилсан уран бүтээлээ гаргана гэж YG агентлаг мэдэгдсэн юм.

Эх сурвалж: YONHAP АГЕНТЛАГ

+ There are no comments

Add yours