Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан мэс заслаа хийж, зөвлөх эмчээр ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан албан тушаалаа хүлээлгэж өгснийхөө дараа мэс заслаа үргэлжлүүлэн хийж байна. Тэрээр ГССҮТ-д 10 гаруй жилийн турш мэс засалчаар ажиллаж, Гэмтлийн эмнэлгийн дарга, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын албан тушаалыг хашиж байсан билээ.

Т.Мөнхсайхан: “Би саяхнаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаагаа хийж байна. Өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажиллаж байгаа. Сайд байх хугацаандаа хагалгаагаа хийж амжаагүй. 2011 оноос хойш 10 жил энэ төрлийн хагалгааг хийж байна. Цаашид мэргэжлийнхээ дагуу ажиллах сонирхолтой байна. Салбартаа хийе гэж зорьсон, бодож төлөвлөсөн ажил маш их байсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд дөнгөж эхлэл нь байсан” гэжээ.

1 Comment

Add yours
  1. 1
    Sek Seegii Serelmaa

    Чадах чадахгүй юмаар далдагнаж гүйж байхаар тэр нь дээр байлгүй дэ.

+ Leave a Comment