Шуурхай: Драмын театрын 54 ажилтнаас корона вирусын халдвар илэрчээ

Гуравдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн УДЭТ-т Анна Каренина жүжиг тоглогдож эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр УДЭТ-ын 54 ажилтнаас корона вируст халдвар илэрчээ. Ийнхүү гуравдугаар сарын 14-нийг хүртэл тоглогдох байсан Анна Каренина жүжиг цуцлагдсан болохыг Драмын театраас мэдэгдлээ. Өчигдрийн Анна Каренина жүжгийг 900 гаруй хүн үзжээ. Халдвар авсан театрын ажилчдыг тусгаарлаж мөн бусад хавьтлуудыг илрүүлэх, тусгаарлахаар ажиллаж байна. Халдварын дэгдэлт буурахгүй байгаа тул иргэд ч мөн нийтийг хамарсан тоглолт, арга хэмжээнд оролцохгүй байж эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг хүсье.

May be an image of text

+ There are no comments

Add yours