Л.Энх-Амгалан: Баяруудаар ээж, аавдаа захидал бичдэг аянуудыг зогсооё. Аав, ээжгүй хүүхдүүд олон бий

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан эх үрсийн баяр, мартын найман, цэргийн баярыг тохиолдуулан сурагчид хичээл, сургууль дээрээ ээж, аавдаа захиа бичиж, баяр хүргэдэг аянуудыг зогсоох саналтай байгаагаа цахим хуудсаараа илэрхийлжээ. 

“Баяруудыг тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг “аян”-уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчлөх ёстой юм шиг санагддаг. Ямар нэгэн шалтгаанаар ээж, аавгүй өсөж буй хүүхдүүдэд ямар хүнд тусдаг вэ гэдэг талаас нь заавал бодох ёстой…

Энэ бол хуучин коммунист харгислал . Аавгүй, Ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай, гэр бүлийн дутуу байдал, үгүйлэгдэж буй орон зайг нь жил бүр мэдрүүлж болохгүй” хэмээв.

+ There are no comments

Add yours