Д.Сумъяабазар: Ард иргэдээ бүгдээрээ дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хамтарч ажиллъя

УДЭТ-ын 54 ажилчдаас корона вирусын халдвар илэрсэн тухай НОК-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр хотын дарга, НОК-ын дарга Д.Сумъяабазар “Хатуу хөл хорио тогтоохгүй. Уламжлалт одонгийн найр, цайллагыг хойшлуулж, эрүүл болсон цагтаа хийх нь зүйтэй. Ард иргэдээ бүгдээрээ дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хамтарч ажиллъя. Иргэдийнхээ санал хүсэлтийг байнга сонсож, хүлээж авна. Халдвар ийнхүү нэмэгдэж байгаа тул иргэдийг олон хүн цугласан газар очихгүй, шаардлагагүй тохиолдолд гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүсье” гэв.

Маргааш өглөө 09:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдах юм байна.

+ There are no comments

Add yours