Л.Оюун-Эрдэнэ: Хуульчлах талаар яриагүй. Баярынх нь өмнөх өдөр бухимдуулсан бол уучлаарай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудалтай танилцаж байна. Тэрээр өчигдрийн жендерийн хэлэлцүүлэг дээр “эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байдаг” гэдэг мэдэгдлийнхээ хүрээнд тайлбар өглөө.

“Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэдэг агуулгаар биш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэдэг яг сонгодог утгаар нь тэмдэглэе. Зарим улсуудад эмэгтэйчүүдийн нийгмийн болон хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд цэрэг алба хааж байсан ийм зохицуулалт байсан гэдэг зүйлийг л ярьсан. Энийг тасдаж аваад, буруу ойлгогдох ийм зүйл болжээ. Хуульчилж хийнэ гэдэг агуулгаар яриагүй. Эмэгтэйчүүддээ олон улсын эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Баярынх нь өмнөх өдөр бухимдуулсан бол уучлаарай.”

“Эмэгтэйчүүдийн эрх тэгш байх, хуулийн хүрээнд эрчүүдтэй яг адилхан түвшинд хөдөлмөрлөдөг байх, эмэгтэйчүүд эрүүдэн шүүгддэггүй байх, хүний эрх хангагддаг байх асуудал дээр дорвитойхон ажил хийх хурал болсон юм шүү” гэв.

+ There are no comments

Add yours