Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ

Нийслэл хотод коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний 22 цэг ажиллаж байгаа бөгөөд eruul.gerege.mn сайтад хандаж урьдчилан цаг авсан иргэдэд үйлчлэнэ.

Мөн буяны ажил, хүний бие гэнэт муудах гэх мэт яаралтай шалтгаанаар хөдөө орон нутаг явах иргэдэд аймгийн Онцгой комисс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, хамаарал бүхий иргэний баримт бичгийг үндэслэн НОК-ын Шуурхай штаб шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

+ There are no comments

Add yours