Зам тээврийн ослоор гурван хүн амь насаа алджээ

Энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай албанд зам тээврийн ослын шинжтэй 621 дуудлага бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж, нийслэлд хоёр орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Явган зорчигчийг мөргөсөн 9, мөргөлдсөн хэлбэрээр 3, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 хүн гэмтжээ.

Гуравдугаар сарын 2-ны 18:00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Баяннуур сум 2-р баг “Цул Улаан” гэх газар/ сумын төвөөс баруун хойш 2км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 марзийн мотоцизл онхолдож, зорчигчийн амь нас хохирчээ. Мөн өдрийн 04:00 цагийн орчимд Хан-Уул дүүрэг Дээд бодь хийдийн урд замд Toyota Prius маркийн автомашин Мercedes Benz маркийн автомашины жолоочийн амь нас хохирч, зорчигч гэмтжээ.

Өчигдөр 23:30 цагийн орчимд Хан-Уул дүүрэг, Сонсголийн дэнжийн автобусны зогсоолын баруун замд Toyota Allion маркийн автомашины жолооч явган зорчигчийг мөргөсний улмаас амь насаа алдсан осол гарчээ.

Нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 226 зөрчил илрүүлний 122 нийслэлд, 104 орон нутагт тус тус бүртгэгдсэн бол эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

+ There are no comments

Add yours