Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэдэг

Монгол Улсын өнгөрсөн оны байдлаар нийт хүн амын 1 сая 677 мянга нь эмэгтэй бөгөөд тэд дунджаар 26 настай насандаа гэрлэдэг байна.

Харин эрт гэрлэлтийн хувьд 20-24 насны эмэгтэйчүүдийн 12 хувь нь буюу 10 мянга орчим эмэгтэй 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэжээ. Тэдний 33,2 хувь суурь боловсролтой, 14.8 хувь нь бүрэн дунд боловсролтой байгаа юм.

Эмэгтэйчүүдийн 5.4 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54.4 хувь нь сонгуульдаа идэвхитэй оролцдог аж. Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд 3 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 529.7 мянга нь ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1135.8 мянган төгрөг. Үйл ажиллагаа явуулж буй ААН-ын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй юм.

ЭХ СУРВАЛЖ: Үндэсний статистикийн хороо

+ There are no comments

Add yours