Шинэ голомт нэгээр нэмэгдэж, 77 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас Корона вируст халдварын цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө.

Сүүлийн 24 цагт 13206 шинжилгээ хийгдэж 77 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 3153 боллоо. Дотоодод халдвар авсан хүмүүсийн тоо 2634 боллоо. Нийт халдвар авсан 77 хүний 71 хүн нь ойрын хавьтлаас халдвар авч, таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа хийгдэж байна.

Шинээр нэг голомт илэрч, хавьтлуудыг илрүүлж тусгаарлалтад авсан байна. Тэдгээр таван хүн оршин суугаа байршил нь СХД-ийн 33, 35, 36-р хороо, СБД-ын 2-р хороо юм.

+ There are no comments

Add yours