Садио Мане: Тосгонд маань эмнэлэг байгаагүй тул аав минь эмчлүүлж чадалгүй нас барсан

Садио Мане: Тосгонд маань эмнэлэг байгаагүй тул аав минь эмчлүүлж чадалгүй нас барсан

Садио Мане чадварлаг тамирчин боловч түүнээсээ илүү гайхалтай хүн юм. Тэрээр өнөөдөр дэлхийн хамгийн алдартай Ливерпүүл клубд тоглохын ялдамд төрж өссөн Бамбали тосгондоо өдий хүртэл тасралтгүй хандив өргөсөөр иржээ.

1999 онд түүний аав Садио Манег ердөө долоон настай байхад нь хүндээр өвдөж, өвчнөө дийлэхгүй болоход Бамбали тосгонд эмнэлэг байдаггүйн улмаас эмчлүүлж чадалгүй нас барсан ажээ. Мане улирлынхаа цалингаар тосгондоо бүрэн тоноглогдсон эмнэлэг барьж хандивласан билээ. Тэрээр ийнхүү хорин жилийн дараа Бамбали тосгоны хамгийн анхны эмнэлгийг өөрийн хөрөнгөөр барьж өгчээ.

After Paying For A Hospital, Sadio Mane Is Now Building A School In His  Home Village In Senegal | The African Exponent.

“Манай тосгонд эмнэлэг байгаагүй тул эгч минь хүртэл гэртээ төрж байсан. Энэ бол үнэхээр гунигтай мөч. Тиймээс би ганц ч болов эмнэлэг бариад тэдэнд итгэл найдвар өгөхийг хүссэн” гэв. Сэдхиу аймгийн Бамбали тосгон бол ядууралд нэрвэгдсэн газар. “Та тэнд фермер л болж болно, угаасаа өөр ажил байхгүй” хэмээн Садио Мане өөрийнхөө баримтат кинонд өгүүлжээ.

“Сая сая хүүхдүүд намайг дагадаг. Тэдэнд эерэг, зөв нөлөөлөл үзүүлэх нь юу юунаас илүү чухал” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Бүх шатны сургууль суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа

Бүх шатны сургууль суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журмыг баталлаа

БШУЯ-наас өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам баталлаа. Дээд боловсролын байгууллага: Хичээл...