Увс аймгаас Улаанбаатарт ирсэн иргэнээс коронавирус илэрчээ

Увс аймгаас хоёрдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод очсон иргэнээс коронавирус илэрсэнтэй холбогдуулан Увс аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Одоогоор тухайн иргэний ойрын хавталуудаас шинжилгээ аваад байгаа юм байна. Мөн гуравдугаар сарын 1-ний 23:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 23:00 цаг хүртэл буюу 48 цагийн хугацаанд Увс аймгийн Улаангом сум, Малчин сум, Наранбулаг сум, Зүүнговь сумаас иргэдийн гарах орох хөдөлгөөнийг хязгаарлалаа. Түүнчлэн Улаангом, Малчин сум, Наранбулаг сум, Зүүнговь сумын Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 48 цагийн турш зогсоож байна. Энэ хугацаанд иргэдээс шинжилгээ авах шийдвэр аймгийн онцгой комиссоос гаргажээ.

+ There are no comments

Add yours