Орон нутаг руу зорчих гэр бүлийн гишүүдийн нэг нь ПСР шинжилгээ өгөхөд болно

Орон нутаг руу зорчих гэр бүлийн гишүүдийн нэг нь ПСР шинжилгээ өгөхөд болно.
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээсэн билээ. Ингэснээр 72 цагийн дотор ПСР шинжилгээнд хамрагдсан иргэд орон нутаг руу зорчих боломжтой болж байгаа юм. Харин орон нутаг руу зорчиж буй гэр бүлийн гишүүдийн аль нэг нь шинжилгээ өгсөн бол бусдаас нь шинжилгээ шаардахгүй аж. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүнээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээ өгөхийг шаардана” гэлээ.

+ There are no comments

Add yours