Д.Нарангэрэл: Иргэд төлбөрөө төлөөд вакцинаа хийлгэх боломжтой

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл корона вирусын цаг үеийн байдлаар мэдээлэл өгөхдөө “Хувийн байгууллагуудын оруулж ирсэн вакциныг иргэд төлбөрөө төлөөд хийлгэх боломжтой” гэв.

Тэрээр “Хувийн байгууллагуудын оруулсан ирсэн вакциныг иргэд сайн дураар хийлгэх боломжтой. Тодруулбал, иргэн өөрийн сайн дураар, төлбөрөө төлөөд дархлаажуулалтад хамрагдах боломж бүхий хуультай. Тиймээс хувийн байгууллагууд вакциныг эрүүл мэндийн тухай, эм эмнэлгийн хэрэгслийн тухай, дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд оруулж ирэх боломжтой. Харин улсаас эхний ээлжид эрэмбэлэн ангилалт хийж эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд зэрэг халдварын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийг эхэлж дархлаажуулж, дараа дараагийн бүлгийг үе шаттайгаар хамруулна” гэлээ.

+ There are no comments

Add yours