Вакциныг МИАТ-ын онгоцоор Сөүлээр дамжин тээвэрлэж эх орондоо авчирна

Монгол Улс “Спутник-V“ вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон 23 дахь орон болжээ.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины эхний ээлж өнөөдөр ирнэ. Дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байна. Иргэд тун удахгүй дөрвөн төрлийн вакциныг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэлж байгаа”-г мэдээлжээ.

Манай улс Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакциныг 150,000 тунг авч, дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 3,112 эмч ажилтныг уг вакцинаар дархлаажуулжээ.

БНХАУ-аас Синофарм вакциныг 300,000 тунг авчирч хадгалсан. Энэ вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.

Спутник-V вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй ч нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа

+ There are no comments

Add yours