Шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолджээ

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булангийн гүүр” гэдэг газар шатахуун тээвэрлэж явсан автомашин өчигдөр онхолджээ.

Аймгийн Онцгой байдлын газар энэ тухай дуудлагыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 07:45 цагт хүлээн авч, Эрэн хайх, аврах ангийн болон цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн хяналтын ажилтан зэрэг 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр 25 км зам туулан 08:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байжээ.
Онхолдсон авто машинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг авто машинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан зургаан тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэжээ.

+ There are no comments

Add yours