Прокурорын газраас цагдаагийн алба хаагчдыг шалгахаар болжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэсгэр, “ПАРК вийв ресидэнс” орон сууцны хороололд хууль бусаар биеэ үнэлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эмэгтэйчүүд болох Б.Э, Б.Ю нарын өмгөөлөгч Д.Баттулга нь тухайн хэргийг мөрдөн шалгаж буй цагдаа нарыгг “Бусдад эрүү шүүлт тулгасан, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах тухай хуулийг ноцтойгоор зөрчиж нотлох баримт цуглуулсан” хэмээн буруутгаж шалгуулах тухайгаа хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэж байсан.

Уг гомдол мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөн байцаагч Насанжаргал,Билгүүдэй, Анарчулуун нарыг шалгахаар болсон гэдгээ Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, УЕП-ын туслах прокурор Ц.Аринболд мэдэгдсэн байна

+ There are no comments

Add yours