Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөний замд 617.5 кг химийн бодис асгарчээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Сүхбаатар өртөөний 2-р зам дээр өчигдөр химийн бодис асгарчээ. Энэ тухай дуудлага 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 16:28 минутанд Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагыг хүлээн аван онцгой байдлын алба хаагчид 16:29 минутанд очиход Калийн хлорид асгарсан байжээ. Иймд цагдаагийн байгууллага 10 метр хамгаалалтын бүс тогтоон 617.5 кг Калийн хлоридыг 15 шуудайд хийж компаний ажилтанд хүлээлгэн өгчээ. Баг бүрэлдэхүүн 3 цагийн хугацаанд ариутгал халваргүйтгэл хийжээ.

+ There are no comments

Add yours