Г.Сайханбаяр: Хөдөө ажилд явсан цэргүүд бичлэг хийсэн гэдгийг тодруулчихсан

Цахим орчинд хал цэргүүд шинэ цэргээ дэглэж байгаа бичлэг тарсан. Уг асуудлын талаар Батлан Хамгаалах Яамны сайд Г.Сайханбаяр тодруулга өгчээ.

Тэрээр ” Тухайн бичлэг 2020 оных. Цэргийн ангид гар утас ашиглах хориотой ч тэр үед яагаад утас оруулсныг шалгаж байна. Хөдөө ажилд явсан цэргүүд бичлэг хийсэн юм байна гэдгийг эхний ээлжинд тодруулчихсан. Тухайн үед ажиллаж байсан ангийн удирдлагуудтай хариуцлагын асуудал ярина. Цаашид ийм асуудлыг цэгцлэх талаар бид анхаарал хандуулна” гэсэн байна.

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    Хөдөө ажилд явахдаа 2 давхар ороо чирээд явдаг хэрэг үү?

+ Leave a Comment