Spotify Монголд үйлчилгээгээ нэвтрүүлнэ

Шведийн дуу хөгжмийн стрийминг платформ болох Spotify хүрээгээ тэлж 85 улсын нэг тэрбум хэрэглэгчийн зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлэхээр болсоноо мэдэгдлээ. Ази, Африк, Карибын улсууд, Европ, Латин Америкын 85 оронд ирэх өдрүүдэд Spotify-ийг ашигладаг болох нь. Үйлчилгээ шинээр нэвтэрч байгаа Пакистан, Бангладеш, Нигер зэрэг 85 шинэ бүс нутгуудаас даруй тэрбум гаруй хэрэглэгч Spotify-д нэгдэх тооцоо гарчээ.

Spotify нь дэлхий даяар одоогийн байдлаар 345 сая , сар бүр тогтмол төлбөр төлж үйлчилгээ авдаг 155 сая хэрэглэгчтэй хамгийн том стрийминг платформын нэг билээ.

+ There are no comments

Add yours