Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангаар дамжин 880 тэрбум төгрөгөөр 420 мянган хүүхэд гарчихсан

Даваа гаригт “Боловсролын чанарын шинэчлэл” сэдвийн хүрээнд дээд боловсролтой холбоотой асуудлаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нар CLUBHOUSE платформ дахь DeFacto club-д зочноор оролцон ярилцжээ. Энэ үеэр Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Монгол Улсад нийт 64 шинжлэх ухааны хүрээлэн академи байна. Шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургууль нь хоорондоо салчихсан байна. Шинжлэх ухаан технологийн сан байгуулагдсан цагаасаа хойш 190 тэрбум төгрөг зарцуулаад 5,000 судалгаа санхүүжүүлсэн боловч нэг нь ч амьдралд хэрэгжээгүй. Мөн академийн тогтолцоо дэлхийд Орос, Хятад, Монгол гэсэн гурван улсад л байна.

Боловсролын зээлийн сангаар дамжин 880 тэрбум төгрөг 420 мянган хүүхэд гарчихсан. Хоёрдугаарт, тус сангийн мөнгө гадагшаа бакалаврын сургалтад их зарцуулагддаг юм байна. Жагсаалтыг харахад дандаа улстөрчид, компаниудын захирлын хүүхдийн төлбөр болчихсон буруу тогтолцоо байсан. Ойрын хугацаанд энэ тогтолцоог өөрчилнө.

БШУЯ-д гэрээний үүргээ гүйцэтгээгүй ирж аваагүй байгаа зэрэг нийт 14 мянган диплом байна. Одоо ажилд авахад оргинал дипломыг л хардаг болчихсон. Оюутны зээл өмнө нь төрөөс 64 мянган төгрөг өгч байсан бол одоо зургаа дахин багасаад 10 тэрбумыг авдаг болсон байна лээ. Ковид-19 цар тахал гарснаас хойш боловсролын төсвөөс 170 тэрбум төгрөг татсан байсан. Боловсролын салбараас татсан мөнгөнөөс 12 тэрбум төгрөгийг өнөөдөр хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгийг тавихад зарцуулж байгаа” хэмээв.

+ There are no comments

Add yours