30 хүнээс коронавирусын халдвар илэрлээ

Өнөөдрийн коронавируст халдварын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өчигдөр улсын хэмжээнд 42,920 хүний сорьцод шинжилгээ хийхэд 30 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатарт батлагдсан тохиолдол нийт 1,882 боллоо. Ингэснээр МУ-ын хэмжээнд батлагдсан тохиолдол 2,723 болжээ. Өчигдөр 70 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 2,003-д хүрчээ. Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар 705 хүн эмчилгээнд байна.

+ There are no comments

Add yours